МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт байгуулах Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орж байна
2021.05.12
Эрүүл мэнд

Завхан аймагт байгуулах Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр ашиглалтад орж байна

Өнгөрсөн намар Эрүүл мэндийн сайдыг Завхан аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хүсэлт тавьсны дагуу “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр” барих ажил тендерийн хугацаандаа явагдаж, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд баригдаж дуусч байна.

Одоо хүчилтөрөгчийн шугамыг эмнэлэг рүү холбох ажил хийгдэж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр үнээр хүчилтөрөгч худалдан авах асуудал шийдэгдэхээс гадна аймгийн төрөх тасаг, мэс заслын тасаг, сэхээний тасаг хүчилтөрөгчийн орчин үеийн шугамаар холбогдож, эмчлүүлэгчийн өрөө бүр хүчилтөрөгчийн шугам хоолойтой болно.

Завхан аймаг нь өндөр уулын бүсэд оршдог тул хүчилтөрөгчийн дутагдлаас үүдсэн өвчлөл ихтэй байдаг. Аймгийн нэгдсэн эмнэлэгт жилд 250 гаруй баллон хүчилтөрөгчийг сэхээн амьдруулах тасаг болон мэс заслын унтуулгын үед зөвхөн ашигладаг. Бусад хүчилтөрөгч шаардлагатай өвчтөнүүдэд хүрэлцэхгүй, хүчилтөрөгчөөр хангах боломжгүй өнөөдрийг хүрсэн.

Нэг баллон хүчилтөрөгчийг 100.000-150.000 төгрөгөөр худалдан авч байгаа нь Улаанбаатар хоттой харьцуулахад 10-15 дахин өндөр үнэтэй байдаг. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төсвийн нэлээдгүй хувийн хүчилтөрөгч худалдаж авахад зарцуулдаг. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болсноор хүчилтөрөгч худалдан авах зардал 20-25 дахин буурч, аймгийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй баруун бүсийн бусад аймгуудын хэрэгцээг хангах боломжтой болно.

ШИНЭ МЭДЭЭ