МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ч.Ундрам: НДШ-ийн хувийг бууруулах биш нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах боломжтой юу?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

"Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Нэг асуулт байна.

НДШ-ийн хувийг бууруулахын оронд хугацааг нь хойшлуулах талаас нь хууль санаачлагчид судалж үзсэн үү?

НДШ-ийн хувь хэмжээ 8,5 байсныг 9,5 болгохыг бууруулах гэж байна. Гэтэл нэмж байгаа хууль хэрэгжих хугацаа нь 2021.01.01-ээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацааг хойшлуулчихвал болох юм биш үү? Учир нь бид ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа тодорхой хэмжээний үүрэг авсан. Тухайн үед цар тахал ор сураггүй байсан. Тиймээс энэ амлалтаа тодорхой хугацааны дараа биелүүлэх нөхцөл үүсэх магадлалтай тул хугацааг нь хойшлуулах тал дээр судалж үзсэн үү?"

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч Т.Энхтүвшин хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ