МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ардчилсан намын бүлэг ОУБ, гадаадын дипломат төлөөлөгчийн газрынханд хандав
2021.05.10
Улстөр

Ардчилсан намын бүлэг ОУБ, гадаадын дипломат төлөөлөгчийн газрынханд хандав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг дотоодод үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар ОУБ болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнд хандлаа.

Бүлгийн гишүүд ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөнд халдаж, иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгааг эрс буруушааж байгаагаа илэрхийлэв.

Мөн эрх баригч МАН парламент дахь хэт олонхидоо дулдуйдан шүүх, хууль хүчний байгууллагуудыг эрхшээлдээ оруулж өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулдаг явдал хэрээс хэтэрлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ямарч үнээр хамаагүй өөрийн нэр дэвшигчийг ялуулахын төлөө улайрч, цар тахлаар далимдуулан хүн эрх, эрх чөлөөнд халдах болсонд Ардчилсан намын гишүүд бид сэтгэл зовниж байгаа болохоо дурдав.

ШИНЭ МЭДЭЭ