Б.Бат-Эрдэнэ: Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч байх боломжтой
2021.05.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч байх боломжтой

Монгол хүний яс сайн, үс, шүд сайхан байдгийн нууцыг сүү, цагаан идээг хүнсэндээ хэрэглэж хэвшсэний нэг илрэл гэж хэлдэг байсан нь саяхан. Гэтэл сүүлийн жилүүдэд монголчууд цагаан идээгээ хэрэглэхээ эрс багасгасан төдийгүй үс, шүд, ясны чанар нь эрс муудсан гэж мэргэжлийн эмч нар хэлдэг болоод удаж байна. Мөн монгол малынхаа сүү цагаан идээг хэрэглэх хүсэлтэй иргэд олон байгаа ч бодлогын хувьд зохицуулах асуудал цөөнгүй бий.

Монгол ээдэмцэрийн холбоо нийт сүүний нөөцийн 20% буюу 179.8 сая литр сүү боловсруулаад жилд 350.0 тэрбум төгрөгийн борлуулалттай ажиллах боломжтой төсөл хэрэгжүүлье гэсэн санаачилга дэвшүүлээд байгаа ч төдийлөн сайн дэмжлэг авч чадахгүй байна.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ төслийг дэмжиж Хэнтий аймгаасаа эхлүүлэхээр тус аймгийн Засаг даргад санал тавьжээ. Гишүүний саналыг тус аймгаас  дэмжихээ илэрхийлсэн таатай мэдээ байна. Энэ төслийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлж, ажил хэрэг болгох хэрэгцээ сонирхол ч иргэдийн дунд байна.

ШИНЭ МЭДЭЭ