http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дорноговь аймгийн иргэдээс Энэтхэг улсад 62.7 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
2021.05.06
Гадаад харилцаа

Дорноговь аймгийн иргэдээс Энэтхэг улсад 62.7 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

УИХ-ын хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан,  Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалын хамт Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзалт хийсэн байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад цар тахал эрчимтэй тархаж, олон тооны хүн нас барж харамсалтай үйл явдал болжээ. Түүнчлэн ковидтой холбогдуулан  тулгарч буй хүнд үед Монгол Улсыг төлөөлж УИХ-ын гишүүд болон Дорноговь аймгийн иргэдээс тус улсад 62.7 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Улаан загалмайн дансанд шилжүүлж, уг баримтыг хүлээлгэн өгсөн юм.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон Дорноговь аймгийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа билээ. 

ШИНЭ МЭДЭЭ