МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.06
Хууль, эрх зүй

Б.Дэлгэрсайхан: Үе үеийн парламент шүүхийн бүтцээ өөрсдөө томилдог байдал үүсэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. 

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

"Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Энэ дүгнэлтийн 3-р хуудасны В-д Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх ажлыг тиөрийн эрх мэдлийн нэг институци өөрөө эхлэн сонгон шалгаруулаад томилдог олон улсын жишиг байхгүй гэж заасан байна. Би үүнтэй санал нэшг байна.

Анх энэ хуулийг хийхдээ шүүхийн хараат бус байдал, улс төрөөс ангид байлгах зорилгоор хийсэн. Одоо эргээд улс төрчид нь шүүхээ томилдог байдалд орж байна. Гэсэн хэрнээ улс төрчдөөс бүрдсэн ийм байгууллагаар томилгооны асуудал шийдвэрлүүлнэ гэж байгаа нь ойлгомжгүй байна.

Нээлттэй сонгон шалгаруулалт гэж гоё юм ярьж байна. Үүнийг ард түмэн хэлэлцээд сонгон шалгаруулна гэж боломжгүй мэт санагдаж байна. ХЭҮК-ын шалгаруулалт дээр тод харагдсан. Ийм байдал цаашид давтагдахаар харагдаж байна. Үе үеийн парламент шүүхийн бүтцээ өөрсдөө томилдог байдал үүсэж байна. Шүүх улс төрчдийн гар хөл болдог байдал үргэлжлэх юм байна гэж харагдаж байна. Тиймээс би цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэж байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбаяр хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ