http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзлаа
2021.05.06
Гадаад харилцаа

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдтай уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар өнөөдөр /2021.05.05/ Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зафер Атештай албан уулзалт хийлээ.

Дорноговь аймаг Бүгд Найрамдах Турк улстай найрамдалт хамтын ажиллагаатай бөгөөд ТИКА олон улсын байгууллагаар дамжуулан боловсрол, эрүүл мэнд, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон бөгөөд Элчин сайдын зүгээс бүтээн байгуулалт өрнөж байгаа, газар зүйн байршлын хувьд хамгийн тохиромжтой говь нутагт аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ