http 128
2021.05.04
Эдийн засаг, Худалдаа

Г.Амартүвшин: Төсвийн орлого 2022 онд 12,6% нэмэгдэхээр тооцсон нь хэр бодитой вэ?

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төслүүдтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

"Төсвийн орлого тал дээр хэд хэдэн асуулт байна. 2021 оны төсвийг 2020 оны гүйцэтгэлтэй харьцуулахад төсвийн орлого 26 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь бодит зураглал мөн үү?

Үүн дээр харахад төсвийн тодотгол баталгаатай болж байгаа нь харагдаж байна, хэзээ төсөв орж ирэх вэ? 2022 онд төсвийн орлого 12,5 хувиар өсч байна, түүнчлэн нүүрсний экспорт дээр нэлээдгүй гацаа үүссэн байгаа орлго төсөв дээр алдагдалтай гарч ирэхгүй юу? Тус асуудалтай холбоотой алдагдал хурдацтай нэмэгдэнэ, төсвийн алдагдлын санхүүжилтүүг яаж шийдэх вэ? Хэрэв тодотгол орвол төсвийн алдагдал үүсч, засгийн газрын өр тулах хэмжээнд очихгүй юу?"

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав.

ШИНЭ МЭДЭЭ