http 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсрууллаа
2021.05.04
Улстөр

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан, боловсрууллаа

Иргэд олон нийтийн санал, хүсэлт, гомдолд тулгуурлан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Батжаргал, Д.Батлут, С.Бямбацогт, Г.Ганболд, Ж.Мөнхбат, Н.Наранбаатар нар санаачлан, боловсруулжээ. 

Өнөөдөр /2021.05.04/ хуулийн төслийн санаачлагч гишүүд Монгол Улсын Засгийн газраас уг хуулийн төсөлд санал авахаар хүргүүллээ.

Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээр зөрчилд оногдуулж буй шийтгэлийн давхцлыг арилгах, зөрчлийн шинж чанараас хамаарч сануулах арга хэмжээ авах, мөн энэ хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зохицуулалтыг тусган боловсруулаад байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ