МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймагт цар тахлын голомтод хүч нэмэн ажиллах залуу эмч нарын төлөөлөлтэй уулзлаа
2021.05.04
Эрүүл мэнд

Завхан аймагт цар тахлын голомтод хүч нэмэн ажиллах залуу эмч нарын төлөөлөлтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан зарим гишүүдийн хамтаар өнгөрөгч жил гаруйн хугацаанд коронавируст халдвар КОВИД-19 цар тахлын амаргүй нөхцөлд өндөр ачаалалтай, амрах завгүй өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархалаа илэрхийлэн “БАЯРЛАЛАА” аяныг санаачлан эхлүүлээд байгаа билээ. 

Тэрээр уг аяны хүрээнд Завхан аймагтаа цар тахлын хүнд хэцүү цагт хүч нэмэн ажиллах гэж байгаа “НУТАГ СЭТГЭЛТЭЙ ЗАЛУУ ЭМЧ” нарын төлөөлөлтэй уулзлаа. Эмч нарын баг Их-Уул, Тосонцэнгэл сумдад халдварын голомтод байрлан ажиллах юм.

Завхан нутагаа зорьж ажиллах гэж байгаа эмч нарыгаа гишүүний зүгээс бүх талаар нь дэмжин ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ