2021.05.03
Эрүүл мэнд
Завхан аймагт 12,000 тун вакцин хүргэгдэнэ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга болон Эрүүл мэндийн сайд нарт ирэх вакцинаас тэргүүн ээлжинд Завхан аймагт олгож өгөх хүсэлт хүргүүлсний дагуу өнөөдөр Завхан аймаг руу 12,000 тун Вероселл вакцин ачсан эмнэлгийн машин Улаанбаатар хотоос хөдөллөө.
Дээрх вакциныг эхний ээлжинд 50-иас дээш насныханд хуваарийн дагуу шуурхай хийснээр өвчлөл буурч, хүндрэл үүсэх тохиолдол хурдацтай багасахыг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр онцолж хэллээ.