МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.29
Эрүүл мэнд

Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймагт PCR шинжилгээний аппарат, бичил хүчилтөрөгчийн төхөөрөмж нэн шаардлагатай байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.04.29/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонслоо. 

Энэ асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Өнгөрсөн жил Говь-Алтай аймагт зуншлага муу, нийт нутгийн 80 гаруй хувь гантай байсан.Тийм учраас мал төллөлт хүн байна.Үүнтэй холбогдуулан 5 удаагийн багц тусламж хүргэгдсэн. Харин иргэдээс энэ тусламж эздэдээ хүрсэнгүй гэсэн гомдол их ирж байна. Үүнийг шалгаж өгөөч.

Халдвар Говь-Алтай аймагт тарчихлаа. PCR шинжилгээний аппарат, бичил хүчил төрөгчийн төхөөрөмж өгөх боломж байна уу? Энэ хоёр асуудлыг шийдэж өгөөч ээ.Тархалт ихэсвэл аюултай нөхцөлд орох гэж байна.

Түүний асуултанд МУ-ын шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ