МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сан байгуулах төслийн ажлын хэсгийн хурал боллоо
2021.04.29
Эдийн засаг, Худалдаа

Үндэсний баялгийн болон хуримтлалын нэгдсэн сан байгуулах төслийн ажлын хэсгийн хурал боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийв.

Уулзалтаар төсөл тус бүрийн ажлын хэсгийн ахлагч нарын төсөл боловсруулалтын ажлын явцын мэдээллийг сонсож, асуулт хариулт өрнүүлж, зарим үүрэг даалгаврыг өгөв.

Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв.

Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой. Үүнээс гадна Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжих бодлогыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд онцлов.

Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл, баялгийн нөөц, хөгжлийн түүхтэй төстэй улс орнууд, бусад улсад амжилттай хэрэгжиж, туршигдсан туршлагуудыг ч мөн анхааралтай судалж ажиллах ёстой талаар саналаа хэлэв. Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Үүнийг л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв хийх хэрэгтэй юм.  Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл гээд төслийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналуудыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0061
Controller Execution Time ( User Module / Page )  0.4552
Total Execution Time  0.4613
  GET DATA  
$_GET['id']   11162
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,593,016 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/75637
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11162' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '11162' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 11162 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '11162'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '11162' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 11162 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '11162' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '75637' 
0.4390   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 11162 OR `map`.`user_id` = 11162) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)