2021.04.27
Эрүүл мэнд

Б.Саранчимэг: Өвчилсөн иргэд дахин халварлахгүй, хэвийн амьдралын горимд шилжих боломжтой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.04.27/ боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлэл сонслоо.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

"Хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчидад өөрийн зүгээс талархлаа илэрхийлж байна. Асуулт асууж байгаа учир миний зүгээс мөн асуух асуулт байна? Ковид-19-ийн халдвараар өвчилөөд эдгэсэн тохиолдолд эргээд тусахгүй гэсэн баталгаа байгаа юу? ЭМЯ энэ тал дээр яаж анхаарч ажиллаж байгаа вэ?

Аж ахуйн нэгжүүдэд ямар нэг тодорхой чиг үүрэг өгч байгаа юу? Хоёр дахь тун буюу вакцин хийлгэсны дараагаар тухайн иргэн чөлөөтэй гадуур явах, ажил албан үүргээ хийж болох уу?

Иргэд УОК-оос гаргасан QR кодийг дахин хэрэгжүүлэх болсонтой холбоотой эрүүл мэндийн салбарын ажилчид, зайлшгүй шаардлагатай ажиллагсад халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж харж байна. Тус асуудал дээр Эрүүл мэндийн сайд ямар бодолтой, байр суурьтай байна вэ?"

Түүний асуултанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

ЭМ-ийн сайдын хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дараах саналыг хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ