http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.23
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Таван жилийн хугацаанд Монгол орноо жимс, ногоогоор хангах ёстой гэсэн хариуцлагатай ажиллах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин

Газар тариалан, төмс,хүнсний ногоо, жимс жимсгэнээ дотооддоо хангах хэрэгтэй. Замын Үүд дээр хил хаагдахад бүх ногоо, жимсний үнэ өсдөг асуудал гардаг. Зөвхөн газар тариалан гэлтгүй, хүлэмжийн ногоо, тоног төхөөрөмж дээр хөнгөлөлт үзүүлэх нь зөв.

Хамгийн гол нь 5 жилийн хугацаанд Монгол орноо жимс,ногоогоор хангах ёстой гэсэн хариуцлагатай ажиллах ёстой. Үүн дээр яам хариуцлагатай ажиллаж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. 

ШИНЭ МЭДЭЭ