http 134

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.23
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Энэ хөнгөлөлт газар тариалан эрхлэгчдэд том дэмжлэг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.23\ нэгдсэн хуралдаанаар  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хууль 2008 онд батлагдаад 2016 он хүртэл гааль, 2020 он хүртэл НӨАТ-аас чөлөөлсөн юм байна. Энэ хугацаанд 281 тэрбум төгрөгний татвараас чөлөөлсөн байна.

Энэ нь газар тариалан эрхлэгчдэд том дэмжлэг болсон. Гэхдээ цар тахлын үед газар тариалан эрхлэгчдэд тоног төхөөрөмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодис 30 хувь өссөн. Хүнсний гол нөлөө үзүүлдэг өндөг үйлдвэрлэгчдэд бас хүндрэл учирч байгаа.

Энэ хөнгөлөлт дэмжлэг болно гэж харж байна. Хөдөө аж ахуйн трактор,комбайн, усалгааны шинэ тоног төхөөрөмж,ойн болон шувууны аж ахуйн тоног төхөөрөмж, бордоонд оногдуулсан гаалийн татварыг дараа жилийн нэгдүгээр улиралд нөхөн олгохоор тусгасан нь тариаланчдыг дэмжсэн сайн арга хэмжээ боллоо. Энэ дэмжлэг маш чухал. Том зургаар нь харвал 3 сая Монголчуудын талхтай, гурилтай байх хэрэгцээтэй холбоотой.

ШИНЭ МЭДЭЭ