МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Н.Учрал гишүүний “Хувийн тэтгэврийн тухай” хууль анхны хэлэлцүүлгээ хүлээж байна
2021.04.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал гишүүний “Хувийн тэтгэврийн тухай” хууль анхны хэлэлцүүлгээ хүлээж байна

УИХ-ын гишүүн Н.Учралын хүнд өвчнөө ялаад, эргэж ирлээ гэсэн мэдээ олон хүмүүсийг баярлуулсан.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
Эдийн засагч Ө.Ганзоригийн Өлзийбаярын ГАНЗОРИГ яриаг сонсоод урам авлаа. Тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхгүйгээр урагшлахгүй гэдгийг ойлгох цаг ирсэнийг тодорхой хэллээ. “Чи залуу хүн байна, анхааралтай ажигла...” гэсэн дургүй хүрэм үгсийг би 2016 онд УИХ-д сонгогдсон цагаасаа хойш залхатлаа сонссон. Хариуд нь би “Шинэчлэлийг, реформыг залуучууд хийдэг юм ш дээ” гэж хэлдэг. Бидний үеийн залуусын үзэл баримтлал, философи орчин цагийн боловсролыг эзэмшсэний хувиарч тэр үү, дижитал эрин зууны ололтыг хүртэж буйн азаар ч тэрүү нэг зүгт чиглэж буйд баяртай байна. Тэтгэврийн шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэхээр эрч хүчтэй ажиллаж байгаа шүү Учрал нь. УИХ-аар хэлэлцэх, эсэхийг дэмжсэн хууль маань анхны хэлэлцүүлгээ хүлээж байгаа. Ирээдүйн төлөө урагшлах болноо ахан дүүсээ. Бие жаахан ядруу ч оюун санаа минь оргилж байгаа шүү. Залуу үедээ найдаж болно.

хэмээн бичсэн нь түүнийг дэмждэг олон мянган иргэдэд сайн, сайхан мэдээ болж хүрлээ.

Учир нь тэрээр өнөөгийн тэтгэврийн тогтолцоог "тэтгэвэрт" гарсан гэж онцолдог, тийм ч учраас тэтгэврийн тогтолцоог шинэчлэх санаачилга гарган өнгөрсөн парламентэд “Хувийн тэтгэврийн тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

Энэ хуулийн төслийн гол онцлог зохицуулалтууд нь:
  • Нийгмийн даатгалд одоо төлж буй шимтгэлээс тодорхой хувийг Хувийн тэтгэврийн санд шилжүүлэх эрхийг нээх;
  • Тус тэтгэврийн хуримтлалыг өвлүүлэх;
  • Шаардлагатай үед буюу амь насанд эрсдэлтэй өвчин туссан эсхүл анх удаа орон сууц авах гэж байгаа бол тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө гаргуулах;
  • Тэтгэвэрт гарахдаа хуримтлалаасаа тодорхой хувийг нэг удаа бөөнөөр нь авах зэрэг боломжийг бүрдүүлнэ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

“Дунджаар нэг иргэн сард 187 мянган орчим төгрөг тэтгэврийн даатгалд төлдөг. Хүүгээс хүү бодох тооцооллоор 30 жилээр бодоход 810 сая төгрөг болно. Төрд тийм хэмжээний мөнгө төлсөн байхад ажлын хөлснөөсөө 3-4 дахин бага тэтгэвэр тогтоодог энэ жишгийг хална. Гадаад орнуудын ахмадууд үр хүүхдэдээ өв үлдээж, эрүүл мэндийн үйлчилгээнд эдийн засгийн дарамтгүйгээр хамрагдаж аялж зугаалдаг. Тэгэхлээр манай улсад тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Хэдэн жилийн дараа тэтгэврийн зээл тэглэнэ гэхэд ахмадууд маань баярлаад сууж байх юм уу, хангалттай тэтгэвэр авдаг хэлбэр рүү орчихсон байх юм уу гэдгийг одоо ярих цаг.” гэдгийг онцолон ярьж байсан.

Түүний санаачилсан энэ хуулийг батлагдахыг Монголчууд хүлээж байгаа.

Хүнд өвчинтэй тэмцэж, ялж чадсан Н.Учрал гишүүнийг дэмжиж, урамын үг хэлж байгаа олон мянган дэмжигчид  байна. Тэдний нэг Зохиолч,Сэтгүүлч Р.Эмүжин:

УИХ-ын гишүүн Н.Учрал хүнд өвчнийг ялан дийлээд, яралзтал босоод иржээ. Хайртай гэр бүл, хана хэрэм болсон анд нөхдийнхөө итгэл сэтгэлээр ингээд эрүүл болчихоод сууж байна гэдэг залуу улстөрчдийн хувьд, залуу үеийнхэнд итгэн хүлээж буй монголчуудын хувьд том урам юм даа. Манай эмч нар чадах бүхнээ хийгээд явуулсан, Германы эмч нар үргэлжлүүлж эмчлээд, өргөөд босгожээ, өөрөө ч амьдралд хайртай, амьдрах гэж тэмцэж чадлаа. Нүд нь яг хэвээрээ, нэг тийм гэрэл хаясан харцтай харагдаад байдаг юм. Жин алдах яах вэ, жим биш зам чамайг хүлээж байна. Тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэл гээд эхлүүлж амжсан асуудлуудаа хөндөөд, ажил болгоод явах өдөр ойрхон буй за. Амжилт!

хэмээн бичжээ.

Харин Н.Учрал гишүүн:

Эрхэм эгч Р.Эмүжин танд баярлалаа. Жим биш зам хүлээж буйг өдөр бүр мэдэрч олон түмний хайр хүндэтгэл, итгэл найдварыг дааж эхлүүлсэн олон ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө үнэнчээр зүтгэх урмыг авч ухаарлыг олж байна гэсэн байна.

Яг Р.Эмүжин сэтгүүлч шиг олон мянган дэмжигчид Н.Учрал гишүүний төлөө залбирч, таны үргэлжлүүлэх олон сайхан ажилд амжилт хүсэн хүлээж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.Тэр дундаа тэтгэвэр, нийгмийн даатгал иргэндээ ээлтэй, өгөөжтэй болсон шинэчлэлийг Монголын ард түмэн хүлээж байна.

ШИНЭ МЭДЭЭ