“Геодези, зураг зүйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах” цахим сургалт зохион байгуулагдаж байна
2021.04.15
Эдийн засаг, Худалдаа

“Геодези, зураг зүйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах” цахим сургалт зохион байгуулагдаж байна

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу “Геодези, зураг зүйн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах” цахим сургалтыг Геодези, зураг зүйн хэлтэс 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж, аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Сургалтаар геодези, зураг зүйн тухай хууль, тогтоомж, салбарын үйл ажиллагаанд мөрдөж эрх зүйн баримт бичгүүдийн шинэчлэлтийн талаар танилцуулснаас гадна аймгуудын ГХБХБГ, нийслэлийн ГЗБА-ны дарга нарын ГЗБГЗЗГ-ын даргатай байгуулсан 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан геодези, зураг зүйн үйл ажиллагаа, хууль тогтоомжоор хэрэгжүүлэх геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар зөвлөмж өгөв.

ГЗЗХ-ийн мэргэжилтнүүд 2020 онд хийгдсэн 21 аймгийн төвийн геодезийн тулгуур сүлжээний цэгийн солбицол, байр зүйн зургийн нарийвчлалын шалгалтын хэмжилтийн үр дүн, байр зүйн зургийг стандартад хөрвүүлсэн ажлын талаар танилцуулж, геодезийн цэг, тэмдэгтийн, байр зүйн зургийн, шугам сүлжээний, газар зүйн нэрийн мэдээллийн сан бүрдүүлэлт, шинэчлэлт, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын хэвийн ажиллагааг хангах чиглэлээр зааварчилгаа өглөө.

2021 оны 5 дугаар сараас Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системд геодези, зураг зүйн суурь өгөгдөл, мэдээлэл оруулах, шинэчлэх дадлага, сургалтыг төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн мэргэжилтнүүдэд шат дараалан зохион байгуулагдах юм.

 

ШИНЭ МЭДЭЭ