МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум "Сумын хөгжил" хөтөлбөрт хамрагдана
2021.04.09
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум "Сумын хөгжил" хөтөлбөрт хамрагдана

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумыг “Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулах хүсэлтээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид хүргүүллээ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хүсэлтийг хүлээн авч дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум нь Улаанбаатар хотоос 345 км, аймгийн төвөөс 25 км зайд, баруун талаараа Сүхбаатар, зүүн талаараа Хүдэр, урд талаараа Ерөө, Шаамар сумуудтай, хойд талаараа Оросын Холбооны улстай хиллэн оршдог. Сум нь нийт 2100030 га нутаг дэвсгэр, 5000 гаруй хүн амтай, сумын хэмжээнд 7 албан байгууллага Төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.

Алтанбулаг сумын Оросын Холбооны Улстай хил залгаа 24 цагийн үйл ажиллагаатай “Алтанбулаг” боомтоор Монгол Улсын болон ОХУ, гадаад улсын 900 гаруй мянган иргэд, жуулчид дамжин өнгөрч үйлчлүүлдэг төдийгүй 1996 онд “Алтанбулаг” чөлөөт бүсийн хилийн заагийг тогтоосноос хойш аажмаар хөгжиж одоо тус сумын 500 га газарт байнгийн үйл ажиллагаа явуулж байгаа нь сумын хөгжлийг түргэсгэхэд ач холбогдол өгч байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ