http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын Эрдэнэс тавантолгой компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх асуултын хариуг ирүүллээ
2021.04.13
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нарын Эрдэнэс тавантолгой компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн талаарх асуултын хариуг ирүүллээ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нараас 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс баталсан 2021-2025 онд компанийг хөгжүүлэх бизнес төлөвлөгөө баталсантай холбогдуулан 8 зүйл бүхий асуулт тавьсан. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тэдгээр асуултад хариу ирүүлсэн байна.

Асуултын хариуд,

АСУУЛТ 1. 2021-2025 ОНД КОМПАНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ А6-20 БИЗНЕС  ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГYУ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДЭД БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ  ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРХЭН ТӨЛӨВЛӨСӨН ТАЛААР; 

Компани 2019 онд "Байгаль орчны удирдлагы н тогтолцоо"-ны MNS:1S0  14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж, хэрэгжилтийг нь бүх  шатанд мөрдүүлэн ажиллаж байна. Хэрэгжүүлэх төслүүдийн байгаль орчинд  учруулах гол нөлөөллүүдийг тооцож үзсэний үр дунд дараахь чиглэлд байгаль  хамгаалал, нөхөн сэргээх үйл ажиллагааг төвлөрүүлэн ажиллаж байна.

Үүнд: 

  • Өнөөгийн байдлаар хэрэгжүүлэх төслүүдийн техник-эдийн засгийн үндэслэл  боловсруулагдаж, батлагдах шатанд явагдаж байгаа ба Ашигт малтмалын  тухай хуулийн 39.1.1-д зааснаар техник-эдийн засгийн үндэслэл  батлагдсаны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэнэ.  Улмаар уг үнэлгээнд тусгагдсан арга хэмжээнүүдийг компанийн жил бүрийн  байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангаж  ажиллана. 
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийн  хүрээнд зэрлэг ан амьтдын нүүдлийн нэгдсэн судалгааг мэргэжлийн  байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд цаашид байгаль орчин  хамгаалах арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 
  • Орон нутагт ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ойн зурвас байгуулах ажлын  хурээнд "Ногоон говь" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сумын  хэмжээнд 100,000 мод бүхий ойжуулалтын талбай байгуулахаар төлөвлөн  ажиллаж байна. 

АСУУЛТ 2. ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ "ЭХНИЙ 7-8 ЖИЛД ДОРНОГОВЬ  АЙМГИЙН МАНДАХ СУМЫН ЦАГААН ЦАВЫН ГҮНИЙ УСНЫ ОРДЫН ЭХ ҮҮСВЭРЭЭС  АШИГЛАНА" ГЭСЭН НЬ ЯМАР ТООЦОО СУДАЛГААНД ҮНДЭСЛЭСЭН, ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ  УСНЫ НӨӨЦИЙГ АШИГЛАХААР ТООЦСОН ТАЛААР; 

Цагаан цавын газар доорх усны ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр  1977 онд судалж, үйлдвэрлэлийн C1 зэргээр 800 л/с усны нөөцтэйг тогтоосон. Уг  нөөцөөс 550 л/с нөөцийг "Монголын алт" (МАК) ХХК-ийн Цагаан суваргын  үйлдвэрийн хэрэгцээнд ашиглуулах /улсын төсвийн хөрөнгөөр судалж, нөөцийг  тогтоосон газрын доорх усны эрэл, хайгуул, судалгааны зардлыг нөхөн төлөх  гэрээ/-аар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-  тай 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан. 

УУХУЯ-аас "Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн парк"-ийн бүтээн  байгуулалтад шаардлагатай 220 л/с усны нөөцийг Цагаан цавын газрын доорх  усны ордоос хангах боломжтойг тодорхойлж, 3асгийн газрын хуралдаанаар  хэлэлцүүлэхээр тогтоолын төсөл боловсруулж байна. 

Усны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4  дэх хэсгийг тус тус үндэслэн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах  Цагаан цавын газрын доорх усны ордын нөөцөөс өмнийн говьд хэрэгжих уул  уурхайн төслүүдийн усны хэрэгцээг газар доорх усаар хангах хувилбарыг  шийдвэрлэх боломжийг судалж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн  хуралдаанаар "Тавантолгойн ордын нүүрсний уурхайн уйл ажиллагаатай  уялдуулан өмнийн говийн бүтээн байгуулалтад шаардагдах усан хангамжийн эх  уусвэрийг  тогтоох, ус ашиглах зөвшөөрлийг зохих жyрмын дагуу олгох"-ыг Уул  уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хучний сайд, Байгаль орчин, аялал  жуулчлалын сайд, Өмнеөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Засаг дарга нарт  даалгасан бөгөөд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас "Эрдэнэс-Тавантолгой"  ХК-д 2020 оны 07 дугаар сарын OЗ-ны өдрийн 04/1735 тоот албан бичгээр дээрх  Цагаан цавын газар доорх усны ордоос "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн уурхай  хүртэл шугам хоолой татах техник-эдийн засгийн үндэслэлийг нэн тэргүүнд  боловсруулах талаар чиглэл өгсөн. Үүний даryу 2021 оны компанийн төсөвт  холбогдох ТЭЗҮ болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ  хийлгэхэд шаардагдах хөрөнгийг тусган дээрх ордоос 220л/c ус авч ашиглахаар  төлөвлөн ажиллаж байна.

АСУУЛТ 3. ЦАГААНЦАВЫН ГҮНИЙ УСНЫ ОРДЫГ АШИГЛАСНААР ГОВИЙН БУС  НУТГИЙН ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ, ХУН АМЫН УСАН ХАНГАМЖИД ХЭРХЭН  НӨЛӨӨЛӨХ ТАЛААР ХИЙГДСЭН ТООЦОО, СУДАЛГАА; 

Цагаан цавын гүний усны нөөцөөс ус ашиглах ТЭЗҮ боловсруулахаар 701  сая төгрөг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр 223 сая  төгрөгийг компанийн 2021 оны төсөвт тусгасан бөгөөд эдгээр баримт бичиг  гарснаар уг судалгааны тайлангаар говийн бүс нутгийн экологийн тэнцвэрт  байдал, хүн амын усан хангамжид хэрхэн нөлөөлөх талаар дүгнэлт, зөвлөмж гарах  боломжтой юм. 

АСУУЛТ 4. УСНЫ ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ТОМООХОН ГОЛ МӨРНИЙ УРСЦАД  ТОХИРУУЛГА ХИЙХ, ШИЛЖҮҮЛЭН АШИГЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ БҮРЭН ЭРХИЙГ  УЛСЫН ИХ ХУРАЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ЗААСАН БАЙХАД КОМПАНИ НЬ ЯМАР ҮНДЭСЛЭЛ,  ЖYРМААР "ХЭРЛЭН ТООНОТ" ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДОХ ТӨЛӨВЛӨГӨӨГ УРЬДЧИЛАН  ГАРГАСАН ТАЛААР; 

Улсын Их Хурал, Засгийн газраас "Хэрлэн гол дээр урсацын тохируулга хийж  алс зайд дамжуулах" талаар дараах шийдвэрийг гаргасан.

Үүнд: 

• УИХ-ын 2010.07.15-ны өдрийн 48 дугаар тоггоолоор баталсан "Монгол  Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал"-ын 3.5.1.7 дахь заалт  /Монгол орны гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол,  мөрөнд урсцын тохирyyлга хийж, усан сан байгуулах/ 

• 3асгиин газрын 2010 оны 11 дугээр сарын 23-ны өдрийн 304 дүгээр  тогтоолоор баталсан "Ус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө"-ний 3.2 дахь заалт /2011-2015 онд эхний ээлжид  "Хэрлэнгол" төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан усны нөөц дутагдалтай  байгаа бүс нутгийг усаар хангах/ 

• 3асгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "3асгийн газраас  эхний ээлжид хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт батлах тухай 320  дугаар тогтоолын хавсралтад заасан 26 томоохон ажлын 15-д "Хэрлэн  голоос говийн бус нутгийн усны хэрэгцээг хангах" төсөл гэсэн заалт; 

• 3асгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 151 тоот тогтоолоор  баталсан өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн 3.1.3.3 дахь  заалт усны хэрэгцээг газар доорх болон гадаргын усаар, хосолмол аргаар  хангах бодлого барьж, ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг Хэрлэн говь  болон төслүүдийг хэрэгжүүлж хангах хувилбар боловсруулж шийдвэрлэх/ 

• 3асгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан "Концессын  зүйлийн жагсаалт батлах тухай" 198 тоот тоггоолын хавсралт 109-д заасан  Хэрлэн говь усан сан байгуулах тухай заалт; 

• 3асгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны еөдрийн 232 дугаар  тогтоолоор өмнийн говьд байгуулагдах томоохон бүтээн байryулалт,  үйлдвэрлэл, дэд бүтцийн болон бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг  шийдвэрлэх "Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх" төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах Техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд  нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  нарт, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн  сайдад тус тус даалгажээ. 

2013-2014 онд Сайншандын аж үйлдвэрийн парк болон говийн бүсийн усны  хэрэгцээг Хэрлэн голын усаар хангах боломжийг "Монхидроконстракшн" ХХК  судалж, урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. 

Энэхүү ТЭЗҮ судалгааны хүрээнд Хэрлэн-Тоонот төслийн хүрээнд усан  сангаас жилдээ 120-130 сая/м3 усыг говийн бүс рүү шилжуүүлэн ашиглах  6оломжтой гэж үзсэн. Хуримтлуулсан усны дийлэнх хэсгийг ган гачигтай хуурай  улиралд, Хэрлэн голын ус эрс багасах, тасрахаас хамгаалж сэлбэхэд ашиглах юм.  Ингэснээр голын ай сав газрын экосистем сайжирч, тэнцвэртэй байх боломж  бүрдэнэ. 2015 онд Усны уүндэсний хорооны захиалгаар "Хэрлэн-Говь" төслийн  ТЭ3Ү-ийн урьдчилсан судалгааг "Престиж инженеринг" XXК хийж гүйцэтгэсэн. 

Дээрх тогтоол шийдвэр, холбогдох судалгаанаас харахад Хэрлэн гол дээр  урсцын тохируулга хийж, хуримтлуулсан усыг алс зайд дамжуулан ашиглах  боломж харагдаж байна. Энэ нь трасс дагуух газар тариалан, төв суурин, мал, ан  амьтныг цэвэр усаар давхар хангах боломжтой. Үүний тулд нарийвчилсан ТЭЗҮ,  судалгааны ажлуудыг хийх шаардлагатай хэмээн үзэж А6-20 бизнес төлөвлөгөөнд  Хэрлэн Тоонот төслийн талаар урьдчилан төлөвлөсн. 

АСУУЛТ 5. "ОРХОН-ОНГИ ЭКО" ТӨСЛИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ЭСЭХ ТАЛААР: 

"Орхон-Онги" эко төслийг дэмжин ажиллах талаар А6-20 бизнес  төлөвлөгөөний БИЗНЕС ЗОРИЛТУУД, ХҮРЭХ YP ДҮН БҮЛЭГ-т "Цаашид Хэрлэн тоонот болон Орхон-Онги төслийг хэрэгжүүлж, гадаргын усыг ашиглах  хэлбэрээр ye шаттайгаар төлөвлөж , нөхөн сэргээгдэх бодлогыг гэж тусгасан. Мөн "А6-20" бизнес төлөвлөгөөнд тусгасан хэрэгжүүлэх төслүүдийн  жагсаалтад /12 хуудас хүснэгт-1. Жагсаалт-9/ 2023-2030 онд Орхон-Онги төслийг  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. 

"Орхон-Онги" эко төслийн ТЭЗҮ-ийг БОАЖЯ-ны захиалгаар "Хайдродизайн  прожект" ХХК 2020 онд боловсруулсан ба усны нөөцийн зөвлөлөөр хэлэлцүүлж  батлуулсан. ` 

"Орхон -Онги" төсөл нь Орхон гол, Онги гол дээр усан цогцолбор барьж,  урсцын тохируулга хийснээр Онги голын урсцыг сайжруулах, улмаар өмнөговь  аймгийн Мандал-Овоо сумын нутагт орших Улаан нуурыг сэргээж, өмнөд говийн  уул уурхаи, хүнд үйлдвэрийн бүс рүү гадаргын усыг дамжуулан ашиглах  хувилбарыг ТЭЗҮ-нд тусгасан байна. 

АСУУЛТ 6. УУЛ УУРХАЙН БҮС НУТАГ БОЛОХ ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ТООСЖИЛТЫН  ЗЭРЭГ ӨНДӨРТЭЙ БАЙГАА ЭНЭ ҮЕД ТӨЛӨВЛӨГӨӨНД ДУРДСАН ТӨСЛҮҮДИЙГ  ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БАТАЛГАА НЬ ХЭРХЭН  ХАНГАГДАЖ БАЙГАА ТАЛААР; 

Компанийн зүгээс ирээдүйд үүсч болох байгаль орны эрсдэл, нөлөөллийг  судлан тогтоохоор орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд агаарын  чанарын мониторингийн системийг өргөжүүлэн сайжрyyлах, хөндлөнгийн хяналтын  тогтолцоог сайжруулах хүрээнд сонирхогч талууд, орон нутгийн иргэдийг хүрээлэн  буй орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт хамруулах, агаарын чанарын  хяналтын тогтолцоог олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зорилтууд  тавьж биелэлтийг олон нийтэд тайлагнах, тоосжилтыг бууруулах технологийн урт  буюу 5-c дээш жилийн хугацаанд өгөх үр өгөөжийг судлах зорилгоор эдийн  засгийн, байгаль орчны хохирлын, эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын тооцоог  боловсруулах, чиглэлээр олон улс, дотоодын шинжлэх ухааны байгууллагуудтай  хамтран ажиллана. Мөн шинээр хэрэгжүүлэх төслүүдэд байгаль орчинд сөрөг  нөлөө бага үзүүлэх, эдийн засгийн хувьд үр ашигтай байх техник, технологийн  шийдлииг сонгож байна. Жишээлбэл: Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүх  байгууламж, тэдгээрийн хоорондох холбоос битүү галерейтай байх бөгөөд энэ нь  нарийн ширхэгтэй бүтээгдэхүүний алдагдал, тоосжилтыг бууруулах давуу талтай юм. 

АСУУЛТ 7. ТУХАЙН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕД УYЛ УУРХАЙН БҮС НУТАГГ  АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХЫН ТYЛД ОРОН НУТГИЙН  УДИРДЛАГАТАЙ ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ТАЛААР; 

Компанийн А6-20 бизнес төлөвлөгөөнд Ашигт малтмалын тухай хуулийн 42  дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн "Аймаг орон нутагтай хамтын  ажиллагааны гэрээ байгуулж гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана" гэж  тусгасан. 

“Эрдэнэс Тавантолгой" ХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар  зуйлиин 42:1 дэх заалтыг үндэслэн өмнөговь аймаггай 2018 оны 05 дугаар сарын  08-ны өдөр ЭТТ-2018/112 тоот "Хамтын ажиллагааны гэрээ"-г уурхайн ашиглалт,  үйлдвэрлэлтэй холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах,  ажлын байрыг нэмэгдүүлэх болон орон нутгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг харилцан уялдаатай хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор  байгуулж, 2018-2020 онуудад хэрэжүүлэн ажилласан. Гэрээний хугацаа дуусгавар  болсонтой холбогдуулан талууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэрээг  шинэчлэн найруулж 2021-2024 онуудад хэрэгжүүлэх "Хамтын ажиллагааны гэрээ"  байryулагдах шатандаа явж байна. Уг гэрээнд орон нутагт иргэдийн ажил  эрxлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараахь заалтуудыг нарийвчлан тусгасан. 

Үүнд: 

  1. Нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн  хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага  хангасан, тухайн үеийн зах зээлийн үнээр санал болгож байгаа  тохиолдолд орон нутгийн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжиж,  гэрээлэн ажиллана. 
  2. Тусгай зөвшөөреөл эзэмшигч нь нийт ажилчдын 30 хүртэлх хувьд орон  нутгийн иргэдийг ажлын байраар хангах арга хэмжээ авах; 
  3. Туcгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутгаас ажилтнуудыг сонгон  шалгаруулалтаар авах тохиолдолд өмнөговь аймгийн Хөдөлмөр  халамж үйлчилгээний газарт бүртгэлтэй иргэдээс бүрдүүлж болно; 
  4. Өмнөговь аймгийн оюутнуудад олгох сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг  жил бүр хэрэгжүүлэх, эзэмшиж байгаа мэргэжлийг нь харгалзан  уурхай дээр үйлдвэрлэлийн дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх;
  5. Хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай ажлын  байрны сургалтын хөтөлбөp боловсруулж, орон нутгийн иpгэдийг хамруулах ажлыг зохион байгуулах; 
  6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Өмнөговь аймагт байрлах их дээд  сургyуль, коллежтой хамтран ажиллах, техник технологи, геологи, уул  уурхайн инженер, техникийн нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх. 

Түүнчлэн, Өмнөговь аймгаас ирүүлсэн хүсэлтийн дагуу туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулах гэрээнд нийт ажилчдын 5-аас доошгүй хувьд орон  нутгийн иргэд байх тухай заалтыг тусган, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Аб-20 бизнес төлөвлөгөөнд Конвейерийн систем, нүүрс баяжуулах үйлдвэр,  төмөр зам, усан хангамж, нүүрс ачилтын нэгдсэн төв, Тавантолгой дулааны  цахилгаан станц зэрэг шинээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдээс бий болох 5500  орчим байнгын ажлын байранд шаардлагатай хүний нөөцийг тодорхойлж их дээд  сурryульд МСYT-д захиалга өгөх талаар тусгасан. Эдгээр ажлын байрны 30 хүртэл  хувьд нь Өмнөговь аймгийн иргэдийг ажиллуулах талаар Өмнөговь аймгийн  нутгийн захиргааны байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагатай  хамтран ажиллана. 

АСУУЛТ 8. ЭРДЭНЭСИЙН ХОТ БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЦАГААН-ОВОО БАГИЙГ  НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ЗАРДЛЫГ ХЭРХЭН ТӨСӨВЛӨСӨН ТАЛААР; 

Шинэ' суурьшлын бүсийн тухай Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар  тогтоолоор Цогтцэций сумын иргэдэд өмчлүүлэх боломжтой газрын төлөвлөгөөнд  үндэслэн Цогтцэций сумын Цагаан-Овоо баг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн  ажилчдын хотхоны шинэ суурьшлын бүсийг Цогтцэций сумаас баруун хойш 5  километрт “Хармагтай" нэртэй газарт тогтоосон.

Үүний дагуу Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэдийг "Шинэ  суурьшлын бус"-д нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд тус багийн айл  өрхүүдийн хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж хөрөнгийн  үнэлгээнии тайланг иргэдэд танилцуулах ажил хийгдэж дууссан. Багийн иргэдийг  нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд иргэдэд хөрөнгийн нөхөн олговор олгоход  шаардагдах /нийт 6.9 тэрбум төгрөг/ хөрөнгийг 2021 оны үйл ажиллагааны төсөвт  тусгасан. 

Түүнчлэн, Өмнөговь аймгийн ИТХ-ийн тэргүүлэгчдийн 37, 201 дугээр  тогтоолоор батлагдсан ажлын даалгаврын дагуу боловсруулсан ерөнхий  төлөвлөлтиин хүрээнд компанийн 2021 оны төлөвлөгөөнд Шинэ суурьшлын бүсэд  Цагаан Овоо, багийн 216 өрхийг заагдсан газар шилжин очиход нэн тэргүүнд  шаардлагатай цахилгаан хангамжийн угсралтын ажилд 493,465,000 төгрөг  төсөвлөсөн.   

Барилга, хот байryулалтын сайдын 224 дүгээр тушаалаар батлагдсан  Цогтцэций сумын Шинэ суурьшлын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний  хэрэгжилтийг дүгнэх, цаашид шинэчлэн боловсруулах талаар санал бэлтгэх  ажлын хэсэг зургийн даалгавар боловсруулахаар ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ