МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.06
Улстөр

Б.Энх-Амгалан: Хуульчдын холбоо Зөвлөлийн хурлаа хийгээгүй гэдэг улс төр явбал хариуцлагаа өөрсдөө үүрээрэй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,04,06/ хуралдлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Шүүхийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл хэлэлцэж байхад би Хуульчдын холбоо гэдэг байгууллага дотор шүүгчид байна. Шүүхийн сахилгын хороон дотор шүүгч өөрөө 5 хүнээ томилдог дээр нь дахиад ШСХ томилдог байх нь буруу юм биш үү гэж асууж байсан. Гэтэл үүн дотор маш олон мэргэжлийн хүний төлөөлөл байдаг гээд оруулсан.

Одоо 48 гишүүнтэй дотор нь шүүгч, өмгөөлөгч, прокурор гээд байна. Миний хувьд нэг зүйл дээр санаа зовж байна. ШЕЗ, ШСХ-ны шүүгч биш хүнийг сонгон шалгаруулах журмын 6-ын 5 дээр заасны дагуу хурлаа хийсэн гэж байна. Зөвлөлийн хурлаар батлаагүй хүнийг томилсон гэж улс төр болж магадгүй.

ШИНЭ МЭДЭЭ