http 128
Г.Амартүвшин:  Иргэдийн эрх ашгийг хөндсөн орон сууцны барилгын ажилд анхаарал хандуулж ажиллана
2021.04.05
Барилга, Хот байгуулалт

Г.Амартүвшин: Иргэдийн эрх ашгийг хөндсөн орон сууцны барилгын ажилд анхаарал хандуулж ажиллана

Хан-Уул дүүргийн 2-р хороо буюу та бидний сайн мэдэх 19-р хорооллын Нэхмэлийн шарын 35А, 35Б байрнуудын дунд стандартын бус газар олголт, өмчлөл, иргэдийн эрх ашгийн хөндсөн орон сууцны барилгын ажил, цаашлаад хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хаасан дэд бүтцийн асуудал хөндөгдөөд удлаа.

Энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтүүдийг иргэд болон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хамаарал бүхий төрийн байгууллага, тэр дундаа Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт хандан өргөдөл, хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлсээр байна. Гэтэл энэ хугацаанд ямар нэгэн хариу байхгүй, хариуцах эзэн нь тодорхой бус, хандсан байгууллага бүр өөрсдөөсөө түлхэж холдуулсаар өдийг хүрлээ.

Хан-Уул дүүрэг бол ЭКО ДҮҮРЭГ. Бид юуны учир ийн нэрийдсэн билээ. Иргэд оршин суугчдадаа ээлтэй, эрүүл хөрс, цэвэр агаартай ийм л дүүргийг цогцлоох зорилт тавин ажилладаг. Гэтэл хэн хэзээ ямар үндэслэлээр газрын зөвшөөрөл олгосон нь тодорхойгүй, дурын байгууллага нь хаашаа бариад иргэдийн алхаж гишгэх, хүүхдүүдийн тоглож наадах талбайг эзэлчихдэг ийм хариуцлагагүй байж болохгүй.

Энэ асуудлыг нааштайгаар шийдэгдтэл, иргэд оршин суугчдын эрхийг хамгаалахын төлөө анхаарч ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ