http 128
2021.04.01
Хууль, эрх зүй

Г.Амартүвшин: Энэ хуулийн төслийн зарим заалтыг эргэж харах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Согтууруулах ундааны зохистой хэрэглээг зохицуулах нь зөв. Гэхдээ жижиг дунд бизнес эрхлэж байгаа хүмүүсээ бодож байна. Хуулийн төслийн 26.3т баар, ресторанд согтууруулах ундааг лонхтой нь зарахгүй гэж байна. Үүнээс шалтгаалсан дарамт ирвэл яах вэ? Зарим өдөр согтууруулах ундааг зарахыг хязгаарлана гэсэн байна. Үүнээс шалтгаалж хууль бусаар архи зарах мөн төсвийн алдагдалд нөлөөлж магадгүй. 

Гишүүний асуултанд УИХ-ын гишүүн,Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ