МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Коронавирусний шинжилгээг шүлснээс авах боломжтой боллоо
2021.04.01
Эрүүл мэнд

Коронавирусний шинжилгээг шүлснээс авах боломжтой боллоо

Монголчууд Коронавирусний шинжилгээг шүлснээс өгөх боломжтой болсон таатай мэдээ байна. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Тэрээр:

Хамраа ухуулахгүй шүлсээр шинжилгээгээ өгдөг болох нь дээ бүгдээрээ. Яг жилийн өмнө ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Ганзориг : - "Германд байдаг эрдэмтэн Д.Нямбаяр, Б.Болдбаатар ,ХӨСҮТ, Анагаах болон мэргэжлийн хүмүүстэй хамтарч коронагийн оношлуур бүтээнэ. Ажлын хэсэг байгуулж , анхны санхүүжилт хийж өгөөч гэснийг ёсоор болгож 12 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн билээ. Дандаа гаднаас харна гэж юу байхав, залуучуудаа дэмжье л гэж бодсон. Нэг хэсэг гацаанд орсон энэ ажилд АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар томоохон хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй
"Эмнэлзүй, молекул оношлогооны төв" байгуулан 24 цагт 1140 сорьц шинжлэх хүчин чадалтай лаборатори байгуулжээ. Өнөөдөр төвтэй танилцах боломж гарч улмаар шинжилгээгээ өгчихлөө. Хариу 90 минутанд гарсан. Сөрөг шүү. Бусад юмыг ярьшгүй. Эд нар маань нөгөөдөр албан ёсоор нээлтээ хийх юм байна. 2 зүйлийг түрүүлээд хэлчихье. Шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө юм идэж уухгүй. Хоёр шанааны доор массажлаад өгөхөөр шүлс сайн гардаг юм байна.

гэж сэтгэгдэлээ үлдээжээ.

ШИНЭ МЭДЭЭ