МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.26
Эрүүл мэнд

Б.Дэлгэрсайхан: Нийт импортын 80% дамждаг Замын-Үүд боомтыг нэн яаралтай дархлаажуулах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.26\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандаас "Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодит дэмжлэг үзүүлэх талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Асуулгын хариултыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан бөгөөд асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

"Онцгой байдлы газраас хэдэн асуулт асууя. 

1. Замын-Үүд Хангийн боомтыг хэзээ вакцинжуулах вэ? Импортын ачаа бүгд зогссон. Хятадын талаас ачаа оруулахгүй 4 хонолоо. Нийт импортын ачааны 70-80 хувь энд орж ирдэг. Жолооч нар энэ талаар асууж байна. Жолооч нарыг хэзээ вакуинжуулах боломжтой вэ?

2. Саяханы шорооны шуурганаар олон аймаг, малчид хохирол амссан. Дорноговьд нийт 254 гэр нурж, 98 нь дахин барих боломжгүй болсон. Энэ талаар Шадар сайдад хүсэлт хүргэсэн. Тиймээс 98 гэрийг хэзээ шийдэж өгөх вэ?

Дорноговь болон Замын-Үүдийн хот хоорондын ачаа тээвэр маш ихээр зөрчиж байгаа. Нэг удаагийн түргэвчилсэн оношлуураар хангах асуудлыг тавьсан. Байгаа үнээр нь хангах талаар ямар бодлого барьж байна вэ? Оношлуур дуусах үед хувийн хэвшлээс авах шаардлага гардаг. Тиймээс ЭМЯ-аас анхаарч өгнө үү?"

Түүний асуултанд ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ