http 128
2021.03.25
Улстөр

Г.Амартүвшин: Оюутолгойн мөнгөний урсгал, санхүүжилтийн зардлын бүтцийг сайн анхаарч, хяналт тавих ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

"Оюутолгойн гэрээтэй холбоотой банк санхүү, санхүүжилтийн талаар зарим зүйлсийг хэлье.

2015 онд олон улсын банкуудаас 4,4 тэрбум долларын санхүүжилт босгосон. Энэ санхүүжилтийн зарцуулалтыг эргэж харахаар, шалгахаар санагддаг. Гэрээтэй нь танилцахад Рио тинтогийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зарцуулалттай юм. Жигнэсэн дундаж хүү нь маш бага. Гэтэл Монгол талын зээлийн хүү их 6,9% хүүтэй буюу манай арилжааны банкуудаас ч өндөр. Энэ санхүүжилтийг авахар Рио тинто тодорхой хэмжээний баталгаа гаргасан. Түүний шимтгэлийг Оюутолгой төсөл төлдөг. Тиймээс мөнгөний урсгалыг сайн харж, санхүүжилтийн зардлын бүтцийг сайн харах ёстой байна. Энэ зээлийн эргэн төлөлт өнгөрсөн он 12 сард эхэлсэн. Жил бүр л 12 сард эргэн төлөлт хийнэ. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалт үйл ажиллагааг 2023 он хүртэл хойшлуулаад байдаг. Гэтэл мөнгөн урсгалын бүтэц ямар байгааг харах ёстой байх аа."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ