МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.25
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Д.Өнөрболор: Хүүхдийн сангийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажилламаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

"Хуулийн төслийн 21.2.3.1-т тусгасан санхүүжилтээр гэдэгт төсвийн дэмжлэг, тоглолтын орлого, сайн дурын хандив, дуудлага худалдаа төдийгөөр санг бүрдүүлж томиоохон бүтээн байгуулалтууд хийнэ гэдэг эргэлзээтэй байна. Хүүхдийн төлөө сангийн бусад эх үүсвэр гэдэгт хувийн хэвшлийн бүтээн байгуулалт орох уу? 

Японд хүүхдийн хөгжил, танин мэдэхүйн дагнасан 4500 гаруй ордонг Засгийн газар, төсвөөсөө гадна хувь нийлүүлсэн корпорацийн хөрөнгө оруулалтар барьсан байдаг. БНСУ-д ч хүүхдийн том бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Улс орны хөгжлийн нүүр царай хүүхдийн хөгжил, хүмүүжлээс хамаардаг. Тиймээс сангийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хүүхдийн хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төрөөс дэмжих замаар оролцоог хангуулах нь чухал байна.

ДНБ-ын тодорхой хувийг баялгийн сан болон бусад сангуудаас Хүүхдийн төлөө санд хөрөнгө оруулах зохицуулалт хиймээр байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр социализмын үед хийгдсэн 200 шахуу томоохон бүтээн байгуулалтыг сэргээн засварлах, шинэ агуулга, шинэ шатанд гаргахад харьяа яам анхаарч ажиллаарай. 

21.2.3.2 заалтыг хасах саналтай байна. Хуучин журмаар томчуудын нэг адил шагнагдаад явдаг байснаар нь явуулах саналтай байна."

ШИНЭ МЭДЭЭ