2021.03.25
Хүний эрх

Б.Бат-Эрдэнэ: Хүний эрхийг хамгаалах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.25\ нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Үндсэн хуулиндаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэж заасан байдаг. Бид энэ зорилтоддоо хүрэхгүй байна. Зориг агсаны хэрэгтэй холбоотой асуудал нэг хэсэг яриад чимээгүй болдог. Шинэ Засгийн газрыг байгуулагдахад энэ асуудлыг хөндөж тавьсан. Энэ талаар ажиллаж байгаа. Ер нь хүний эрхийг хамгаалах талаар онцгойлон анхаарах хэрэгтэй.

Ил болж байгаа олон асуудал байна. Хүний эрхийн хороо байгуулна гэж байна. Гэхдээ танил талаараа багаа бүрдүүлж болохгүй. Орон нутагт эрүүл аюулгүй байдалд иргэд амьдрах ёстой гэсэн эрх зөрчигддөг. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд хүний эрх зөрчиж байгаа. Тэр дундаа төрийн хамгийн дээд албан тушаалтан буюу Ерөнхий сайдын албан тушаал хашиж байсан хүмүүс төрийн, нийтийн өмч хөрөнгийг завшиж зарим нь гадаадад, зарим нь хуулийн хариуцлага хүлээж байна.

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хариуллаа.

Эрүүдэн зөрчих асуудал Монгол улсад байгааг харж болно. Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүсээ хамгаалах хэрэгтэй. Энэ хууль үүнийг тусгаж өгсөн.

ШИНЭ МЭДЭЭ