МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.24
Хүний эрх

Ц.Мөнх-Оргил: Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг цахимжуулахад анхаарах нь зүйтэй

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт эхэлж Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Хуулийн төслийг дэмжиж байна. Өмгөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, хамрагдах хэргийн тоог нэмэгдүүлэх, хохирогчдын хамруулах гэх мэт чухал заалтууд орсон байна. Хоёр санал хэлмээр байна. 

Нэгдүгээрт:

Хуулийн төслийг баталсны дараа хэрэгжүүлэх тал дээр  өмгөөлөгчийн үйлчилгээ, хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээнд цахим сүлжээг ашиглах ажил дээр онцгой анхаарах хэрэгтэй. Яам үүнд бодлого гаргаж ажил хиймээр байна. Барууны орнуудад ихэнхи тохиолдолд өмгөөлөгчийн ажил цахим руу шилждэг болсон. Хэдхэн жилйин дараа өмгөөлөгч, жолооч гэх мэт ажил бахйгүй болох гээд байна гэж яригдаж байна. Хүн тухайн сайт ороод хэргийнхээ үндсэн фактуудыг нэрийг нь сольж бичээд ерөнхий зөвлөгөө авах буюу ерөнхий хуулийн мэдлэг дээшлүүлэх, өргөжүүлэх бололцоог олгох хэрэгтэй. Та ийм тохиолдолд эрх, үүрэг, гаргалгаа байна гэдгийг хэлдэг байх хэрэгтэй. Хуулийн зөвлөгөөг цахимаар өгдөг болох хэрэгтэй. 

Хоёрдугаарт:

Дээрхи асуудалтай уялдуулаад телевиз, радиогоор сурталчилгааны ажил хийх хэрэгтай байна. Радиогоор замын хөдөлгөөний дүрмийг сайн сурталчилж байна. Өөр чиглэлээр ажил хийгдэхгүй байгаа. Өргөн нэвтрүүлгийн зөвшөөрөл авсан телевиз тодорхой хэмжээний үүрэг хүлээж байгаа. Яагаад гэвэл нийтийн радио сувгийг бага зардлаар ашиглаж байгаа учраас улс тодорхой хэмжээний танин мэдэхүйн нэвтрүүлгийг захиалж гаргах хэрэгтэй. Жишээ нь эрүүл мэнд, зөв хооллолт, хууль эрхзүйн зөвлөгөө гэх мэт амьдралд өдөр бүр тулгамддаг асуудалд танин мэдэхүйн нэврүүлэг гаргах хэрэгтэй байна. 

ШИНЭ МЭДЭЭ