http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.18
Улстөр

С.Ганбаатар: Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 

Байнгын хороогоор хэлэлцэх ёстой нэг чухал асуудал байгаа. Луйвардуулсан Монголын үндэсний баялагыг 5 гадаадын шүүх дээр тал нь Монголын талд шийдэгдэж байгаа ийм цаг үед бид баяр хийж, ярьж байх ёстой. Гэтэл таг байна. 

Сү.Батболд Монголыг төрийг хаг базсан байна. Энэ асуудлыг байнгын хороо нэг номерт хэлэлцэх үү? Гадаадын шүүх дээр Оюутолгой, Эрдэнэтийн гэрээнээс болж өөртөө хэдэн зуун доллар авсан, харин Монгол хэдэн тэрбумыг алдсан. Яагаад энэ асуудалд таг байгаад байна вэ? Монголын боломжийг хулгайлсан талаар ярьж байна.

Г.Занданшатар даргад өлсгөлөн зарлахаасаа өмнө, Их хурлаар хэлэлцүүлээч гэж гуйсан, өлсгөлөнгийн үеэр бүх гишүүдэд бичиг хүргүүлсэн, өлсгөлөнгийн дараа бас бичиг хүргүүлсэн. Төрд үйлчлэх үүргээ, гадныханд давуу тал өгч, өөрөө хувийнхаа эрх ашгийн төлөө Монгол төрийг хохироосон энэ асуудлыг ярих хэрэгтэй.   

ШИНЭ МЭДЭЭ