2021.03.18
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг орхиж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.03.18\ нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшиж байгаа Ж.Мөнхбат гишүүнийг дэмжиж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагатай асуудал гээд шийдэх хэд хэдэн зүйл байна.

Улсын Их Хурлын ёс зүйн дүрэм, Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын хуулийг өргөн барих хэрэгтэй. Төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал маш чухал. Хууль бус томилгоог шийдэх хэрэгтэй. Эрдэнэтийн 49,51 хувь гээд шийдэх олон асуудлыг цэгцлээрэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн 2 хууль хүлээгдэж байгаа. Засгийн газар өргөн барих хэрэгтэй.Нийгэмд үүсээд байгаа олон асуудал байна. Төрийнхөн эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, иргэддээ үйлчлэхээ мартаад байна. Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээний асуудал дээр анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ