МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.16
Эрүүл мэнд

Ц.Мөнх-Оргил: Хуулийн төслийг сайжруулах хэрэгтэй байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Хуулийн төслийг энэ засгийн газраас өргөн бариагүй. Оролцож байгаа төлөөлөгчийн хувьд итгэл бишрэл муу байна. Салбарын сайд хуулиа татаад, сайжруулж орж ирэх хэрэгтэй. Байхгүй төрийн бус байгууллагын нэр зааж оруулна гэдэг эрсдэлтэй. Олон хүний хувь заяатай холбоотой асуудал.

Эмнэлгүүдийг бие даалгах ёстой гэж ярьж байгаа гэхдээ үүнийхээ эсрэг заалттай хууль оруулж ирж болохгүй. 2020 оны 8 сард батлагдсан хуулийн хэрэгжилтэд дээр анхаарах ёстой.Иргэдэд энэ хууль ээлтэй байж чадаж байна уу?

ШИНЭ МЭДЭЭ