МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.03.16
Эрүүл мэнд

Ч.Ундрам: Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлж байгаа вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Хамтын удирдлагын байгууллага,хэн даргалах, бас хэн нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна.Тусгай журам бий юу? Хуулийн 9-ын 7 давхцаж орж ирсэн байдалтай харагдаж байна.Эмчийн жороор хөнгөлөлттэй эм олгох заалтыг хасаж байна.Үүнийг тодруулах хэрэгтэй байна.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

Түргэн тусламжийн эмч хөнгөлөлттэй эм бичих жорын хасуулсан. Яагаад гэхээр хөнгөлөлттэй эм олгох зорилгоор түргэн дуудах хуурамч дуудлага гарахаас болгоомжилсон. Давхцаагүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

14,1 дээр төрийн 3 хүн байна. Бас бусад төлөөллийн талаар тусгасан. Эмнэлгийн төлөөллийг түлхүү оруулж ирэхээр болсон.

ШИНЭ МЭДЭЭ