МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж гардууллаа
2021.03.01
Орон нутгийн хөгжил

Эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай техник, тоног төхөөрөмж гардууллаа

Коронавируст цар тахлаас сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учралын дэмжлэгээр СХД-ийн Эрүүл мэндийн төв, Өнөр бүсийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн тусламж илгээжээ.

Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан, Г.Төгөлдөр нар дээрх тусламжийг гардуулан өглөө. 

Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүд орчин үеийн компьютер, техникээр хангагдсанаар анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх эмнэлгийн үйл ажиллагаа сайжирч, КОВИД-19 цар тахлын үед цахим хэлбэрээр зайнаас ажиллах нөхцөл боломж бүрдэж байгаа юм. 

Түүнчлэн СХД-ийн эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдийн чадавхийг бэхжүүлэхийн тулд Дэлхийн Банкнаас Цар тахлын онцгой байдлын сангаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болжээ. Тус санхүүжилтийг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болон хяналт шалгалтын эрсдэлтэй цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчид, эрүүл мэндийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зарцуулах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ