МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Замын-Үүд сум ПСР оношилгооны болон Гемодиализын аппараттай боллоо
2021.02.24
Орон нутгийн хөгжил

Замын-Үүд сум ПСР оношилгооны болон Гемодиализын аппараттай боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж байна.

Монгол улсын эдийн засаг, худалдааны гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал юм. Тиймээс тус суманд ажиллаж амьдардаг иргэд, тэр дундаа цар тахлын үед нийт ачаа тээврийг хэвийн үргэлжлүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа 1000 гаруй жолоочийг нэн тэргүүнд шинжилгээнд тогтмол хамруулаж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т. Энхтүвшин нар   Замын-Үүд суманд коронавирусын 500 ширхэг түргэвчилсэн оношлуур, аймгийн нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг түргэвчилсэн оношлуурыг тус тус гардуулан өглөө. Мөн тус сумын Гемодиализын аппаратын асуудлыг шийдвэрлэж,бүрэн ашиглалтад оруулж өгснөө гадна Эрүүл мэндийн жилийн хүрээнд 20 сая төгрөгийг  эмнэлгийн тохижилтод хандивлалаа.

Мөн гишүүд орон нутагт ажиллах үеэр “Рио Тинто” групп болон НҮБ-ын Хүн амын сангаас “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгээр дамжуулан хил орчмын 5 сумдад зайнаас эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх эрүүл мэндийн 20 багц /1 багцад – Notebook, IPad гэх мэт/ явуулын оношилгоог хүлээлгэн өглөө. Энэ төслийн хүрээнд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 20 эмч мэргэжилтнүүдийг ЭМЯ-нд сургаж бэлтгэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ