МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг лабораторийн шинжилгээ, оношилгооны аппараттай боллоо
2021.02.10
Орон нутгийн хөгжил

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг лабораторийн шинжилгээ, оношилгооны аппараттай боллоо

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өнгөрсөн сар буюу 2 сарын 1-нд Завхан аймгийн Нэгдсэн Эмнэлэгт лабораторийн шинжилгээ оношилгооны аппарат хүлээлгэн өгсөн юм.

Лабораторийн шинжилгээ оношилгоо болон Ковид-19 халдварын шинжилгээг Gene-Expert аппаратаар хийхэд нэн шаардлагатай 'Био Аюулгүйн Шүүгээ'-г Завхан аймгийн Нэгдсэн Эмнэлэгт хүлээлгэн өгсөн юм. Тус тоног төхөөрөмжтэй болсноор Завхан аймаг шинжилгээ оношилгооны явцад хугацаа алдах, шинжилгээний хариу алдаатай болох зэрэг эрсдэлүүд арилж байгаа юм.

Завхан аймгийн Нэгдсэн Эмнэлгийн хамт олноос хүн ардын эрүүл мэндийн төлөө санаа тавьж ажиллаж байгаа гишүүн Ц.Цэрэнпунцагт талархал илэрхийлжээ.

ШИНЭ МЭДЭЭ