МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.28
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ч.Ундрам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжих ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: 

Оюутны хөгжлийн зээлийн асуудлыг Байнгын хороон дээр ярьсан уу? Төгсөх ангийн оюутнууд төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиа төгсөж чадахгүйн гэсэн хүсэлт оюутнуудаас ирж байна. Манай улсад 118 мянган Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий.Хөдөлмөрийн тухай хуульд 25 ажилтантай байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой.

Хэрвээ ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний татвар төлдөг. Энэ мөнгө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд дэмжих ёстой байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уруу чиглэсэн заалтыг энэ төсөлд оруулж өгөөч.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Оюутнуудын зээлтэй холбоотой асуудал ороогүй.

ШИНЭ МЭДЭЭ