МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Хүүг нь захиргааны аргаар бууруулахаар ломбард зээл олгохоо больчихвол иргэд хаачих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Барьцаалан зээлдүүлэх дээд хүүг тогтоох тухай хууль байна. Уг хуулийг санаачлагчдийг хүндэлж явдаг ч хууль цаг үеэ олоогүй байна. Яагаад гэхээр цар тахлын үед бүх юмыг мөнгө болоод бүх зүйл чөлөөтэй урсаж байх ёстой. тэнд захиргааны аргаар хааж боож хязгаарлах ёсгүй. Нөгөө талаасаа банк санхүүгийн зах зээлд оролцогч банк, ББСБ, ХЗХ, Ломбард гэх мэт байгууллагуудаасаа арай ядруу хэсгийг нь барьж авч шууд үнийг тогтоох юм байна. 

Үнэ гэдэг нь эрэлт нийлүүлэлтээс гадна эрсдэл, өгөөжийн харьцаан дээр тогтдог. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр 20-30 жил бизнес хийсэн үл хөдлөхөө тавиад барьцаа авдаг найдвартай зээлдэгчдийн хүү сарын 1,5 руу орж ирж байхад энэ ломбардууд 3% иар өгөх юм бэ? Тэрийг нь Иргэний хуулиар тохироод явж байгаа ингэж зохицуулах нь зөв үү?

Ломбард, иргэний хооронд 10 хүртэлх хувийн эрсдэл байхад боломжгүй зүйл мэт санагдаж байна. Үнэхээр 3% гэж заахаар ломбард зээл өгөхгүй болчихвол банк, ББСБ-ын шаардлага хангаж чадахгүй иргэд хаачих вэ? Өдрийн зээл рүү орох юм биш үү? Энэ 3% гэдэг тоо ямар судалгаа, тооцоо байна вэ?"

Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ