МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.27
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Одонтуяа: Цар тахлын хууль дээр улс төржих ямар ч шаардлага байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Туваан болон УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийн хамтран боловсруулсан Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн санаачлагч болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

"3 төслийг нэгтгээд, ажлын хэсгийг байгуулаад явна гэсэн хэрнээ байнгын хорооны хуралдаан дээр төслийг дэмжээгүй. Маш чухал заалтуудыг авч үлдээд, шаардлагагүй гэснийг орхиж болно. 

Би суулт хийх үед ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн. 3 дахь хоног дээр нь 1 гишүүн нь огцрох өргөдлөө өгсөн. Тиймээс би УИХ-ын бүтцийн байгууллагаараа хандаж Гадаадад байгаа иргэдийн асуудлыг оруулж ирсэн. Ц.Туваан нарын энэ хууль гадаадад байгаа иргэдээ татах асуудал маш нарийн зааж оруулсан учраас энэ хуулийн төслийг дэмжиж өгөөрэй. 

ХЗБХ-ны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга нар энэ асуудлыг шуурхай хүлээн авч тогтоол гаргасан. Бид гадаадад байгаа иргэдээ үнэхээр анхаармаар байна. Учир нь Үндсэн хуульд заасан. УОК-ын асуудал ч юм шиг буруу ойлгож байна. Гадаад явж байгаа иргэдэд л хуулийн зарим хязгаарлалт байгаа болохоос эх орондоо ирж байгаа иргэнд хуулийн хязгаарлалт байхгүй учраас дүрэм журмаар хязгаарлах нь буруу гэдгийг ойлгох ёстой.

Та нар сүржигнэлээ гэж бодож байгаа байх. Зарим нарийн зүйлийг мэдэхгүй байна. УОК-оос 300 сая төгрөг хандиваас өгсөнөөс 167 сая төгрөг нь үлдсэн. Энэ үлдсэн мөнггийг яагаад өгөхгүй байна вэ? Хууль хэрэгжээд мөнгөн тусламжийг явуулах ёстой. Хилийн чанадад байгаа иргэдэд туслах 262 сая төгрөгөөс 50% нь иргэдийн шарил авч ирэхэд зарцуулж байгаа мөнгө гэж тайланд орсон байна. Тиймээс хүмүүсээ авч ирэх ёстой. Тиймээс уг хуулийг дэмжиж өгөөрэй.

Царт тахлын асуудал дээр улс төржөөд байх ямар ч шаардлага байхгүй гэдгийг хэлмээр байна."

ШИНЭ МЭДЭЭ