http 52

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.25
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлалаа

Өнгөрсөн 7 хоногт Рио тинто компанийн зүгээс Оюутолгойн гэрээг сайжруулах, цуцлах эсэх асуудлаар мэдэгдэл гаргаж, энэ гэрээг илүү сайн түвшинд хүргэх ёстой гэсэн асуудлыг хөндсөн. Харамсалтай нь Монгол Улсын Загсийн газар болон УИХ-ын гишүүдийн зүгээс уг гэрээтэй холбоотой нэг ч үг дугараагүй байна.

1 дүгээр сарын 31 гэхэд Арбитрын асуудал шийдэгдэх ёстой. Үүнд Монгол Улсын Засгийн газрыг Ерөнхий сайд Арбитрт төлөөлөх ёстой байдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар бол Оюутолгойн гэрээг цуцлах, Монголын ард түмэн Оюутолгой эргүүлэн авах боломжтой цаг үе ирсэн тухай олон удаа мэдэгдсэн. Тэрээр 16 жил энэ асуудлыг ярьж тэмцэж ирсэн ч Рио тинто Монгол Улсын Ерөнхий сайд нарыг халдаг, томилдог болсон.

Тэрээр МАН-ын удирдлага дээр байгаа мафийн бүлэглэлүүд Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайдаараа Олон улсын шүүхэд Монголын ард түмний эрх ашгийг төлөөлж сөрөг нэхэмжлэх гаргах хүртэл өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр өнөөдрөөс Сүхбаатарын талбай дээр энэхүү өлсгөлөнгөө эхлүүллээ. 

ШИНЭ МЭДЭЭ