МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Одонтуяа: Малчдын А данс устсан үед яах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.01.22/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан "Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл"-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Батлагдахдаа 28000 хүн хамрагдана гэж судалгаа гаргасан байна. Гэтэл яагаад 8000 хүн хамрагдсан бэ? Хүмүүс хууль сурталчлах ажил байна уу? Иргэд мэдэхгүйгээсээ хоцроод байна уу?

Малчдын А данс устсан үед яах вэ?

Хуульд хувиараа хөдөлмөр эрхлэгч тухайн үед татвар төлж байсан бол хамаарна гэсэн энэ нь НД-аа нөхөж төлөхөд саад болох уу гэсэн иргэний асуулт байна.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.

Энэ хууль 2017 онд батлагдахдаа шимтгэл өндөр байсан. Үүнийг 2019 онд Чинзориг сайд 42.000 төгрөг болгож багасгасан. Үүний үр дүнд 2020 онд нийтдээ 9000 хүнээс 8700 хүн нь хамрагдаж шимтгэл төлсөн байгаа. Шимтгэлийн хувьд хангалттай бага түвшинд байгаа гэж Засгийн газар, хууль тогтоогчид үзэж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ