2021.01.21
Улстөр

Х.Болорчулуун: У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газар олон чухал асуудлыг шийдсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун саналаа хэллээ. 

Өчигдөр Я.Содбаатар сайдыг өрөвдлөө. Өмнө нь зам тээврийн сайд байхдаа удалгүй өргөдлөө өөрөө өгч байсан. Сайд болон ажиллахдаа өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлээс болж өргөдлөө өгдөг. Содбаатар сайдыг сайн ажилладаг гэдгийг ойроос хардаг хүний хувьд сайн мэдэж байна. Нэг удаа өрөөнд нь  ороход хоорондоо ярилцаж байхад зүйрмэглэж байлаа. Тийм л их ачаалалтай ковидын онцгой үед ажиллаж байсан. Өөрөө их бодь хүн л дээ. Хэзээ ч уурлаж бухимддаггүй, ямар ч ажлын ачаалалтай байсан ядарлаа гэж хэлдэггүй хүн. 

Яг түүн шиг засгийн газар сайн  ажилласан. Өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ засгийн газар огцорч байгаад харамсаж байна. Анх удаа Монгол улсын түүхэнд сайн дураараа засгийн газар огцорч байна.  Улс төрийн ёс суртахуун энд байна гэж харж байна. Хүрэлсүх ерөнхий сайдын үед төрдөө итгэх ард түмний итгэл бий болсон. 

Олон жил бухимдаж ирсэн асуудлуудын нэг нийслэлийн утааны асуудал 50-60 хувь байхгүй боллоо. Цаашдаа 80 хувь байхгүй болно. Нийгэмд шударга ёс тогтоох хууль, шүүхэд итгэх тгэл энэ засгийн үед урагшилсан. Ялангуяа байгал орчоо хамгаалах талд замбараагүй уул уурхайг цэгцлэх хамгийн их санаа тавьж ажилласан. Намайг БОХАА-н байнгын хорооны даргаар ажиллаж байхад 32 газрыг улсын тусгай хамгаалалтөнд авсан. Энэд усны тунгалаг, ургамал, ой моднб хамгийн тансаг, хүннүгийн үеийн өв соёлтой газруудыг УИХ-аар хэлэлцэж улсын тусгай хамгаалалтанд авч байсан. 

Энэ ажил бүрт ард түмэн маань төртэй юм байна гэж итгэж ирсэн шүү гэдгийг хэлмээр байна. 

ШИНЭ МЭДЭЭ