МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.21
Улстөр

С.Одонтуяа: МАН-ын дотоод тэмцэл дээд цэгтээ хүрч цуврал жүжиг тавьж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Ардчилсан нам бүх юманд буруутай болоод явчих юм. Өчигдөрийн жагсаал, цуглаан АН-ын буруу. Сүүлийн хоёр парламент дарааллаад 62-65 гишүүн байсан. Эдийн засгийн бүх л юм нь дандаа АН-ын буруу байсан. Одоо Ерөнхийлөгчийн ч буруу болоод явчихлаа. Би бүр сүүлдээ ойлгохоо байлаа. Энэ бол урьдаас төлөвлөсөн том жүжиг л харагдаж байна. Энд бол Ерөнхийлөгч ч буруугүй, АН ч буруугүй. Энэ бол МАН-ын дотоодын зөрчил дээд цэгтээ тулсаных. Монгол Улсын стратегийн ордын тэмцэл, албан тушаалын тэмцэл, эрчүүд эзэгнэсэн улстөрийн өмнөх, хойдох өшөө авалт энэ бүх зүйл чинь эцэстээ тулаад өнөөдөр энэ асуудал руу явж байна уу гэж харж байна. Яахав миний буруу байж магадгүй уучлаарай. 

Манай АН-ын тэмцэл бол ил байдаг. Бид нарт булаалцалдах юм байдаггүй. Улсын төсвөөр бариулсан 10 тэрбум төгрөгний намын байр байдаггүй учраас булаацалдаад байх юм байдаггүй. Нэг тамга л булаацалддаг. Бүх юм нь ил байдаг. Гэтэл энд цаанаа маш том намын доторх зөрчил явж байгаа шүү. 

Ээжүүдийн асуудал нөлөөлсөн нь нөлөөлсөн байгаа. Монголчууд бид хүний эрх, ээжүүдийн төлөө явж байсанд баярлаж байна. Манай залуучууд маш сайн байсан. Гэхдээ анх удаа ийм юм болж байгаа юм шиг ийм амьдралаас тасархай юм битгий ярьж бай. Та нар Эх нялхсын төвийн эхчүүд төрдөг хэсгийг очоод хар. Аймгийн төвд ээжүүд төрчихөөд хоёр хоноод гар гээд сумын төв рүү мотоцикл дээр шинэ төрсөн ээж салхи татуулаад ямар их өвчин олоод явдагыг бүгд мэдэж байгаа. Гэнэт ийм юм болж байгаа юм шиг. Төрхүүдээ очоод хар ямар байдалтай байгаа билээ. Тийм учраас би шалтгааныг нь өөр юм гэж харж байна.

У.Хүрэлсүх сайдын хувьд зургаан сарын өмнө сонгууль хийгээд ард түмэн дэмжсэн. Энэ хүн ковидын дараа дараагийн давалгааг ялах юм байна. Эдийн засгийн хямралаас гаргаж чадах юм байна гэж итгэсэн. Зургаахан сар хүрэлгүй ард түмнийхээ итгэлийг даахгүй дундаас нь хаяад явж байгаад харамсалтай байна. Монголын төр тогтвортой байхыг би хүсдэг. 

МАН-аас 11 эмэгтэй УИХ-ын сонгуульд ялаад орж ирсэн. Би бол үүнийг намын даргын ажилтай холбож үздэг. Нам нь институцийн хэмжээнд бүх зүйл нь ажиллаж байна. Магтах юм байна. Гэхдээ та гадаадад байгаа Монголчуудын эрхийн асуудал дээр төдийлөн энэ ажил руугаа орж ажиллаагүй учраас гомдож явдагаа хэлмээр байна. Сайн ажилласан зүйлүүдийг би сайнаар нь хэлдэг. Олон оюутнууд гадаадад явж чадахгүй сургуулиасаа хөөгдөх гээд байхад Зам тээврийн сайд Халтар, Я.Содбаатар дарга нар маш хурдан арга хэмжээ авч өгөөд бүгдийг нь явуулж байсан. Би сайн юмыг сайнаар нь ярина. Муу юм бол байна.

Гадаадад байгаа 20.000 Монголчууддаа нэг даргын нэг жийпний мөнгийг хувиарласан. Би үүнээс ичиж байна. 300-хан мянган төгрөг хувиарласан. Хилийн чанадад байгаа Монголчуудад 224 сая төгрөгний 50 хувь нь шарил авчрах зардалд зарцуулагдсан байгаа. Ингэж Монголчууддаа ханддаггүй юм. Өнөөдөр гадаадын дипломат төлөөлөгчийн газруудад та нар иргэдтэйгээ ажил гээд нэг төгрөг ч нэмж хувиарлаагүй. Харин хэмнэсэн төсвийг нь татсан. Гэтэл бусад орны гадаад орны гадаад яамныхан бол ёслолын хэлтэсийнх нь ард иргэдийнхээ араас яваад бүх иргэдээ нутагт нь аваад ирсэн. Би энэ асуудал дээр маш гомдолтой байдаг. 

ШИНЭ МЭДЭЭ