2021.01.21
Улстөр
Ц.Мөнх-Оргил:Хуулиар зохицуулагдахгүй зүйл дээр анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ нэгдсэн хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Төрийн бодлого тогтворгүй байгаа нь асар их цаг алддаг, эдийн засгийн хохиролтой. Энэ тогтоолын төсөл бодит амьдрал дээр хэр үр дүнтэй байх вэ? Хуулиар зохицуулдаг зүйл байна. Бас өргөсөн тангарагтаа үнэн ч байх бусдыг сонсох гээд улс төрийн соёлоос шалтгаалах хуулиар зохицуулагдахгүй зүйл их бий.
Аль нэг нам мөрийн хөтөлбөрөө гаргаад ард түмэн дэмждэг. Гэтэл хөгжлийн бодлогоо урт жилээр гаргаад санал зөрөх асуудал гарна. Улс төрийн намууд бодлого дээр санал зөрж байгаа учраас улс төрийн сонгууль болж, ялах, ялагдах зүйл гарч байгаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
Бүх харилцааг хуулиар зохицуулж чадахгүй. Өнгөрсөн 30 жилээ дүгнэж, үүний үр дүнд хөгжлийн бодлогоо гаргаад, шийдээд явж байгаа.