МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.19
Улстөр

Ж.Ганбаатар: Төр засгийн шийдвэрүүдэд статистикийн мэдээллүүд нөлөөлдөг тул үнэн, зөв байх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Өмнө нь статистикийн мэдээлэл, тоо баримтад үндэслэж төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд гардаг байсан. Тэгэхээр энэ байдал руу өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх талаас нь шинээр томилогдож байгаа дарга ажиллана гэж найдаж байна. Өдрөөс өдөрт статистикийн газрын өгүүлэгдэх байдал буурч байгаа шүү. Ажлын хэсгүүд дээр, байнгын хороо, УИХ, Засгийн газар дээр ч адилхан. Энэ орон зайгаа нөхөж ажиллаарай.

Статистикийн ерөнхий газраас /СЕГ/ гаргаж тоон мэдээлэл ямар нэгэн улстөрийн нөлөө байхгүй үнэн зөв мэдээллийг та хаанаас ч олж авахгүй гэдгийг итгүүлээчээ. Таны анхны мэдээллийг чинь СЕГ-ын мэдээлэл бататгана гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа түвшиний хүмүүс хардаг байх ёстой. Сошиалаас авч байгаа мэдээллээс үнэн байна уу үгүй юу гэдгийг тулгаж харах ёстой. Энэ соёлыг буцааж бий болгохын тулд идэвхтэй ажиллаарай.

СЕГ-ын дарга гэдэг бол Засгийн газар, УИХ, Байнгын хороо гээд бусад бүх асуудлууд дээр зөвлөх эрхтэйгээр оролцох бүрэн эрхтэй. Том эрх мэдэлтэй, гадны нөлөөнд үл автсан албан тушаал юм. Хэн нэгний нөлөөнд битгий автахгүй ажиллаарай гэдгийг сануулж хэлье. Тоон мэдээлэлээ зүгээр гаргаад орхих биш дүн шинжилгээ хийх ёстой шүү. Тэгж амждаггүй юм шиг харагдсан. Хүн гэхээсээ илүү техник технологи тоон мэдээллүүдийг хийж байна.

Аливаа асуудлаа балансжуулаад, шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй мэдээллээр хангадаг, шийдвэр гаргаж байгаа хүн таныг үгүйлдэг байгаасай гэж би хүсэж байна. Ажлын хэсгийн хурлууд дээр танай байгууллагаас хүн суудаг байх, УИХ-ын гишүүд таниас мэдээлэл асуудаг байх хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлье. 

ШИНЭ МЭДЭЭ