http 25

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.22
Хууль, эрх зүй

Б.Баттөмөр: Хууль судалдаг, хянадаг байгууллага манайд байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021,01,15/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт,асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хууль тогтоомжийг 2020 он хүртэл хүртэл боловсронгуй болгох төлөвлөгөөг 2017 онд баталж байсан. 2017-2020 онд 97 хуульд өөрчлөлт оруулж 50 хувьд хүрээгүй байна. Хууль судалдаг, хянадаг байгууллага манайд байна уу? 620 орчим хууль байгаа гэж ойлгож байгаа.

Хууль тогтоомжийг боловсронгуй болгох төлөвлөгөөг 4 жил гэж заасан. Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ хууль санаачлах үүрэгтэй. Энэ 3 байгууллагыг уялдааг яаж сайжруулах вэ? Хүнд үйлдвэрийн хууль 2023 он хүртэл гарахгүй байх уу?  Шүгэл үлээгчийг хамгаалах хууль гэж байна. Нэр нь зөв үү? 

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд 149 хууль, УИХ-ын 12 тогтоол дээр ажиллах юм байна. Эндээс хархад бодлогын хууль ороогүй харагдаж байна. Энэ зөв үү? Монгол улсын эдийн засгийг дээшлүүлэх, иргэдийг ажил,орлоготой болгох тал дээр анхаарах хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын батлах хууль гүйцэтгэл бага байна. Эндээс хархад төлөвлөдөг, гүйцэтгэл муу.Бодлогоо тодорхойлдог, харин хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах цаг болсон. 2004-2008 онд 138 хууль зааснаас 96, 2008-2012 онд 125 хуулиас 96 батлагдсан. Хүнд үйлдвэрийн хууль 2021 онд орж ирнэ.Эдийн засгийн зорилтот хөтөлбөр орхигдсон байсан. Оруулж ирсэн.

ШИНЭ МЭДЭЭ