МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.14
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Хуулийн төсөлд ойлгомжгүй заалтууд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

"Хуулийн төсөлд ойлгомжгүй 2 зүйл байгааг асууя.

1. Одогийн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар заалт 2 хэсэгтэй. Өргөдөл гомдол гаргана гэж. Гэтэл энэ төсөлд 92.3-т гомдлын үнэн зөвийг гомдол гаргагч хариуцна гэсэн байна. Гомдлыг амаар гаргаж болно гэж байна. хамгийн сүүлд нь амаар гаргавал захиргааны байгууллага дээр очно гэж байна. Ингэхээр гомдлын үнэн зөвийг гомдол гаргагч хариуцна гэж байхгүй. Өөрийнхөө зөв гэж үзсэн учраас л гомдол гаргаж байгаа. Үүнийг нь шүүх, эсвэл дээд шатны дарга шийдвэрлэнэ. Харин гомдол гаргасан хавсаргасан материалд байгаа бүхнээ үнэн зөвөөр хавсаргах л өөр асуудал.

Гомдлыг амаар гаргахгүй. Гомдол гаргана гэдэг эрх зүйн үр дагавартай. Үүнийг дагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явна. Ингээд амжилтгүй болбол захиргааны шүүхэд хянан шийдвэрлэнэ. Ийм байхад амаар гаргахгүй. хэрьээ амаар гаргах гэж байгаа бол захиргааны байгууллага дээрээ ирж хэлээд түүнийг нь протокольдоод гарын үсэг зуруулаад явна.

2. Ес дүгээр бүлэг бүхэлдээ гомдол гаргах асуудлыг хэлэлцээд дуусгаж байна. Гомдол гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь гомдол гаргагчийн эрх үүргийг хязгаарлаад банйа уу, нөлөөлөөд байгаа учраас гомдол гаргаж байгаа. Гэтэл энэ төсөлд өргөдөл гаргах журам гэж оруулж ирсэн. Ялгаа нь юу гэхээр тухайн хүний ашиг сонирхол зөрчигдөөгүй, нийтийн эрх ашиг зөрчигдвөл амаар, тэр бүү хэл ТВ-ээр ч яриад өргөдөл гаргана гэж байна. Тэгээд өргөдөл гэхээр жишээлбэл, хотын захиргаа муу ажиллаж байна, газрын асуудал ийдэхгүй байна. Эсвэл энэ процесс буруу байна гэж өргөдөл гаргах юм байна. Тэрийг нь аваад шийдвэрлэх юм байна. Энэ чинь өргөдөл гомдлын туай хуультай холилдоод байна. Шийдвэрлээгүйн төлөө Захиргааны шүүх дахиад ажил хийгээд явах юм уу? Гомдол, өргөөл гэдгийг ялгаж байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх дэг журмаа холиод хүндрүүлж байна."

Түүний асуултанд ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар, ХЗДХЯ-ны газрын дарга П.Сайнзориг нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ