МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Жаргалмаа: Зэрэглэл тогтоох хүрээнд галерейн асуудал хамрагдаж байгаа юу?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.13/ хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа асуулт асуулаа: 

Хуульд өөрөөр заагаагүй төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна гээд заасан байгаа. Засгийн газар, төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүсийн гэсэн зэрэглэл тогтооно гэсэн байгаа. Энэ дээр галерейн үйл ажиллагаа зэрэгцээд явах уу? Үндэсний уран зургийн галерей гэсэн нэршлээрээ явах уу? 

Үндэсний номын сангийн хуульдаа Үндэсний уран зургийн галерей, Үндэсний номын сан байна гэсэн заалтууд орчихсон байгаа учраас ийм заалттай байх шаардлагатай юу үгүй юу?

Музейн захирал гэдэг нь улсынх эсвэл хувийнх байх уу? Улсаас байвал хувийн музейнүүд улсаас дэмжлэг аваад явах уу?

Түүний асуултанд Соёлын сайд С.Чулуун хариуллаа. 

Галерей асуудал бол музейн энэ хуулиар ижил зохицуулалтаар явагдана. Цаашдаа улс орон хөгжөөд галерейн олон хэлбэр бий болох байх. Хувийн музей гэдэг бол дэлхийн жишигээр том хэмжээний орон зайг эзэлдэг. Хувийн үзүүлэх дэмжлэг цөөн учраас гол үзэгч болж байгаа хүүхдүүдээс хувийн музей үзсэн хүүхдийг тодорхой батлагдсан тасалбараар тооцоод нөхөн олговор олгох бололцоо байж болох юм гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ