http 60

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Т.Энхтүвшин: Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шатны барилгын ажил эхэлж байна.
2021.01.12
Орон нутгийн хөгжил

Т.Энхтүвшин: Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шатны барилгын ажил эхэлж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний үе шатны барилгын ажил эхэлж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр 1.236 тэрбум ам.долларын өртөгтэй баригдана. Энэтхэг ба Монгол Улсын хамтын ажиллагааны түүхэн ач холбогдолтой тус төсөл дээр Энэтхэгийн JMC компани ажиллаж байна.

“JMC ProjectsIndia” компани нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 40 орчим жилийн туршлагатай компани. Тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь манай улсын нефть-химийн салбарын аж үйлдвэрийн суурь, шинэ технологид суурилсан үндэсний бүтээн байгуулалт болж буй юм.

ШИНЭ МЭДЭЭ