2021.01.08
Эдийн засаг, Худалдаа
УИХ-ын 21 гишүүн тогтоолын төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барилаа
Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхийн улс орнууд Иргэдээ хамгаалах, Бизнесийн салбараа дэмжих гэсэн 2 чиглэлээр бодлого гарган эрчимтэй хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн Газраас иргэдээ дэмжих чиглэлээр сайн ажиллаж хүүхдийн мөнгө нэмэгдүүлэх, цахилгаан дулааны суурь зардлыг тэглэх зэрэг томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Одоо бид ажлын байр бий болгож, татвар төлж баялаг бүтээдэг Бизнесийн салбараа дэмжих чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй байна.
Энэ хүрээнд УИХ-ын 21 гишүүн тогтоолын төсөл санаачлан, УИХ-ын дарга Г. Занданшатарт өргөн барилаа.
“Коронавируст халдвар /COVID19/ цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд:
- ЖДҮ, Бизнес эрхлэгчид болон иргэд, аж ахуй нэгжид Банк, ББСБ-аас олгосон зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах;
- Эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах;
- Арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулах болон бусад шаардлагатай алхмуудыг тусгасан юм.
Уг тогтоол батлагдвал:
-
Бизнесийн салбарын иргэд, ААН-ийн 2021 оны 1-р сарын 1-ээс өмнө Банк, Банк бус санхүүгийн байгууллагаас авсан бүх зээлийн хүүг 50%-с багагүйгээр хөнгөлөх. Эх үүсвэрийг төрөөс гаргах.
-
Нийт арилжааны зээлийн хүүгийн эргэн төлөлтийг 2021 оны 12-р сарын 31 хүртэл хойшлуулах зэрэг бизнес эрхлэгчдийг дэмжих шийдвэр гарах юм.
Ингэснээр ажлын байрыг хадгалж үлдэх, бизнес эрхлэгчдээ бодитой дэмжих, цар тахлын цохилтонд өртөж ажилгүй болох эрсдэлтэй байгаа иргэдээ ядуурлаас хамгаалах чиглэлд томоохон алхам хийх юм.
ШИНЭ МЭДЭЭ
Н.Алтанхуяг гишүүн тойрогтоо ажиллаж байна
2024.02.08